Бид Монгол дахь нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаас гадна нүүрсний экспортын тээвэрлэлтэд "Тавантолгой" ХК болон “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компаниудтай тээвэр хариуцлагын гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Нүүрс тээвэрлэлтийн 80 гаруй авто машины хөрөнгө оруулалт хийснээр 100 гаруй Монгол ажилчдыг ажлын байраар хангаж Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна.
Түүнчлэн дотоодын компаниудын үйлдвэрлэлд шаардлагатай шохойн чулуу, төмөрийн хүдэр, эрчим хүчний нүүрс зэрэг уул уурхайн түүхий эдийн тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
10 гаруй жилийн туршлага бүхий найдвартай үйл ажиллагаа
Мэргэжлийн боловсон хүчин, эрч хүчтэй чадварлаг баг
Дэлхийн өнцөг булан бүрт хүрч үйлчлэх тээвэр ложистикийн өргөн сүлжээ
Үйл ажиллагаандаа ISO 9001:2008 QMS албан ёсоор хэрэгжүүлэн олон улсын байгууллагаар баталгаажуулсан компани
Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан найдвартай хурдан үйлчилгээ
Санхүүгийн чадавхи, Найдвартай татвар төлөгч
Бид нийгэмдээ гэрэл гэгээ нэмж эерэг өөрчлөлт бий болгохыг зорин "Дисковер говь" сан байгуулан ажилладаг. Манай сан нь бидний нийгэмдээ хувь нэмэр оруулах үйл ажиллагааны гол тулгуур багана юм. "Дисковер говь" сангаар дамжуулан бид говио хайрлан хамгаалах төслүүдийг хэрэгжүүлдэг.
Мазаалай баавгай эдүгээ Говийн их Дархан цаазат газрын Цагаан богд, Атас-Ингэс, Шар хулсны нуруунд 18-22 тоотойгоор 3-4 бүл үүсгэн амьдарч байна.Энэ нь маш ховордсон гэсэн үг. Эдүгээ мазаалай баавгайг хамгаалах асуудлаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Мазаалай сан, “Дисковер говь" зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, үйл ажиллагаа явуулж байна.
Монгол бөхөн нь зөвхөн баруун Монгол, Их нууруудын хотгорт Шаргын говь, Хүйсийн говь болон Дөргөний талд тархсан байна. Хэдийгээр 2020 оны нэгдүгээр сар хүртэл популяцийн хэмжээ хамгийн багадаа 5070 бодгаль хүртлээ өссөн боловч популяцийн хэмжээ эмзэг байгаа учир хамгаалалтын дорвитой арга хэмжээнүүдийг авах хэрэгцээ шаардлага байсаар байна.
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо "Марко поло ордон" 4 давхар.
Утас: +976 8888 2629 (Монгол Улс),
+61 0451 052 108 (Австрали Улс)
Имэйл: Info@azurenrg.com