“Азурэ энержи” ХХК нь 2013 оноос эхлэн агуулахын түрээс, уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа болон тээвэр, логистикийн менежментийн чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулан үйлчилгээнийхээ цар хүрээг үе шаттайгаар хөгжүүлж ирсэн ухаалаг үйлчилгээг эрхэмлэдэг баялаг бүтээгчдийн нэг билээ. Бидний амжилт нь мэргэжлийн чадварлаг баг хамт олон, арвин их туршлага, оновчтой логистик шийдлүүд, орчин үеийн менежментийн арга барилыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хэвшүүлсэнтэй салшгүй холбоотой.
Одоогийн байдлаар манай компани 50 гаруй харилцагч түншүүдтэйгээр, Замын-Үүд, Гашуунсухайт, Ховд аймаг Булган, БНХАУ-ын Ганц мод зэрэг хилийн боомтууд, Дархан, Эрдэнэт БНХАУ-ын Эрээн хотууд дахь өөрийн төлөөлөгчийн газруудаар дамжуулан бүх төрлийн тээвэр логистикийн үйлчилгээг үзүүлж байна.
Агуулахын түрээсийн үйлчилгээ гэдэг нь үйлчлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг 24 цагийн харуул хамгаалалттай дулаан агуулахад чанарын доголдолгүй хадгалж үйлчилэх үйлчилгээг хэлнэ. Энэ нь дараах төрлүүдтэй байна.
Агуулахын бүртгэлтэй үйлчилгээ гэдэг нь харилцагчидад агуулахын түрээсээс гадна няравын үйлчилгээг давхар үзүүлэх үйлчилгээг хэлнэ. Өөрөөр хэлбэл харилцагчийн хүссэн хугацаанд агуулахын орлого зарлагыг хийж бүртгэл хөтлөн санхүүгийн албанд тайлагнах, тооцоо нийлэх үйл ажиллагаа.
Агуулахын бүртгэлгүй үйлчилгээ гэдэг нь анх агуулахад барааг хадгалах, хадгалах хугацаа дууссаны дараа захиалагчид хүлээлгэн өгөхөд хийгдэх бүртгэлээс бусад төрлийн бүртгэлийг агуулаагүй үйлчилгээг хэлнэ.
10 гаруй жилийн туршлага бүхий найдвартай үйл ажиллагаа
Мэргэжлийн боловсон хүчин, эрч хүчтэй чадварлаг баг
Дэлхийн өнцөг буланг бүрт хүрч үйлчлэх тээвэр ложистикийн өргөн сүлжээ
Салбартаа анх удаа ISO 9001:2008 QMS албан ёсоор хэрэгжүүлэн олон улсын байгууллагаар баталгаажуулсан компани
Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан найдвартай хурдан үйлчилгээ
Санхүүгийн чадавхи, Найдвартай татвар төлөгч
Бид нийгэмдээ гэрэл гэгээ нэмж эерэг өөрчлөлт бий болгохыг зорин "Дисковер говь" сан байгуулан ажилладаг. Манай сан нь бидний нийгэмдээ хувь нэмэр оруулах үйл ажиллагааны гол тулгуур багана юм. "Дисковер говь" сангаар дамжуулан бид говио хайрлан хамгаалах төслүүдийг хэрэгжүүлдэг.
Байгалийн баялагаасаа олж буй өгөөжийг бүтээн байгуулалт болгон цогцлоох нь өнөө цагийн хөгжил, маргаашийн ирээдүй, хойчдоо үлдээх хөдөлмөр зүтгэлийн түүхэн дэвшил юм. Тухайлбал:
Байгалийн баялагаасаа олж буй өгөөжийг бүтээн байгуулалт болгон цогцлоох нь өнөө цагийн хөгжил, маргаашийн ирээдүй, хойчдоо үлдээх хөдөлмөр зүтгэлийн түүхэн дэвшил юм. Тухайлбал:
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо "Марко поло ордон" 4 давхар.
Утас: +976 8888 2629 (Монгол Улс),
+61 0451 052 108 (Австрали Улс)
Имэйл: Info@azurenrg.com